Хүчин төгөлдөр болсон огноо:
2022-4-14
Смартлинк ХХК нь “Смартлинк” нэртэй aппликейшныг эзэмшдэг бөгөөд бид таны хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэгтэй. Энэхүү Нууцлалын Бодлогын зорилго нь (цаашид “Бодлого” гэх) нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, болон мобайл аппликейшныг (хамтад нь “Бүтээгдэхүүн” гэх) ашиглах үед Таны хувийн мэдээллийг боловсруулахтай холбоотой журмыг тодорхойлоход оршино.
Нэр томьёо тайлбар
·Смартлинк гэж Мобайл аппликейшн
·“Хувийн мэдээлэл” гэж тухайн хэрэглэгчээс ирүүлсэн мэдээлэл,
·“Ухаалаг Төхөөрөмж” гэж утасгүй сүлжээнд холбогдож мэдээлэл дамжуулах боломжтой төхөөрөмжүүд,
·“Аппликейшн” гэж IoT платформтой холбогдож, Ухаалаг Төхөөрөмжийг алсын зайнаас удирдах боломжтой мобайл аппликейшныг хэлнэ.
1. Ямар төрлийн мэдээлэл цуглуулдаг вэ?
Бид өөрсдийн үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэхийн тулд шаардлагатай хувийн мэдээллээ бидэнд ирүүлэхийг санал болгодог. Та өөрийн хувийн мэдээллээ бидэнд ирүүлээгүй тохиолдолд бид өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг таньд хүргэх боломжгүй болох юм.
1.1 Сайн дурын үндсэн дээр бидэнд ирүүлж буй мэдээлэл
Бүртгэлийн мэдээлэл: Та аппликейшнд бүртгүүлэх үед бид таны нэр, имейл хаяг, утасны дугаар, нэвтрэх нэр зэрэг мэдээллийг цуглуулах юм. Та манай бүтээгдэхүүнийг ашиглаж эхэлсэнээр бид таны профайл зураг, улсын код, хэлний сонголт, цагийн бүсийн мэдээлэл зэргийг таны бүртгэлээс авах боломжтой.
Санал гомдол: Бүтээгдэхүүн/Үйлчилгээтэй холбоотой санал гомдол ирүүлэх үед бид таны имейл хаяг, гар утасны дугаар болон таны илгээсэн санал гомдлын мэдээллийг хүлээн авч улмаар тулгарсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэнэ.
1.2. Автоматаар ирүүлэх мэдээлэл
Төхөөрөмжийн мэдээлэл: Та манай бүтээгдэхүүнийг хэрэглэх үед бид дараах мэдээллийг автоматаар цуглуулдаг. Үүнд:
MAC хаяг, IP хаяг, WiFi холболт, үйлдлийн системийн мэдээлэл, аппликейшны
хувилбар, лог файл болон мобайл сүлжээний мэдээлэл Хэрэглээний мэдээлэл: Манай сайтаар зочлох болон үйлчилгээг ашиглах үед илгээсэн хүлээн авсан мессеж, татаж авсан мэдээлэл, вебсайтад хэдэн удаа зорчсон болон вебсайт, үйлчилгээний хэрэглээтэй холбоотой бусад мэдээллийг бид автоматаар цуглуулдаг.
Хандалтын мэдээлэл: Аппликейшныг ашиглах үед систем болон лог-н мэдээлэл шинэчлэгдэх юм.
Байршлын мэдээлэл: Та манай Ухаалаг аппликейшныг хэрэглэх үед бид таны газарзүйн байршлын мэдээллийг цуглуулах боломжтой
1.3.1. Ухаалаг төхөөрөмжийн тухай мэдээлэл
Ухаалаг төхөөрөмжийн үндсэн мэдээлэл: Та өөрийн ухаалаг төхөөрөмжийг манай бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбох үед бид тухайн төхөөрөмжийн нэр, ID, онлайн статус, идэвхжүүлсэн хугацаа, фирмвейр хувилбар зэрэг мэдээллийг авах боломжтой.
Ухаалаг төхөөрөмжөөс ирүүлэх мэдээлэл: Ухаалаг төхөөрөмжийн төрлөөс хамаарч бусад өөрөөр төрлийн мэдээллийг цуглуулах боломжтой
2. Хувийн мэдээллийг боловсруулах зорилт ба хуулийн нийцэл
Дараах зорилгоор бид таны хувийн мэдээллийг боловсруулдаг:
Үйлчилгээ үзүүлэх: Та манай Үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч гэрээ байгуулсанаар бид таньд өөрсдийн үйлчилгээг хүргэх үүднээс таны бүртгэл, профайл, төхөөрөмж, хэрэглээний тухай мэдээллийг боловсруулах эрхтэй болдог.
Үйлчилгээгээ сайжруулах: Бид өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах, бүтээгдэхүүний аюулгүй байдал болон үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг хангах, зүй зохисгүй ашиглалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор таны төхөөрөмжийн мэдээлэл, хэрэглээний тухай мэдээлэл, байршлын мэдээллийг боловсруулдаг бөгөөд та манай Үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч гэрээ байгуулсанаар энэхүү үйл ажиллагаа нь хууль ёсны болдог.
Маркетингийн бус зорилго: Бид үйлчилгээ болон Үйлчилгээний нөхцөл /бодлого/ болон бусад удирдлагатай холбоотой чухал мэдээллүүд өөрчлөгдсөн тохиолдолд таньд мэдээллэх зорилгоор таны хувийн мэдээллийг боловсруулдаг. Учир нь дээр дурьдсан мэдээллүүд нь чухал ач холбогдолтой учраас хэрэглэгч тогтмол хүлээж авч байх хэрэгтэй ба та манай Үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч гэрээ байгуулснаар энэхүү үйл ажиллагаа нь хууль ёсны болдог.
Маркетингийн зорилго: Бид өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой маркетинг, зар сурталчилгааны мэдээллийг илгээхийн тулд таны хувийн мэдээллийг боловсруулдаг. Бидний илгээх мэдээлэл бүрт цаашид энэ төрлийн мэдээллийг хүлээн авахгүй байх зааварчилгаа байдаг бөгөөд та манайхаас зохион байгуулах сугалаа, тэмцээн болон бусад сурталчилгаа зэрэгт оролцохыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд бид таны хувийн мэдээллийг эдгээр үйл ажиллагаанд ашиглах боломжтой. Та хүлээн зөвшөөрсөн тохиолдолд таны мэдээлийг ашиглах хууль зүйн үндэслэл үүсдэг.
Таны хэрэглээнд нийцүүлэх: Бид таны хэрэглээнд нийцсэн үйлчилгээг санал болгох, бүтээгдэхүүний загварыг өөрчлөх, таны бүтээгдэхүүн үйлчилгээнд нийцэх зар сурталчилгааг санал болгохын тулд таны бүртгэлийн мэдээлэл, профайл, хэрэглээний мэдээлэл, төхөөрөмжийн мэдээлэл зэргийг боловсруулдаг. Эдгээр мэдээллийг боловсруулах хууль зүйн үндэслэл нь таньтай зөвшилцсөний дүнд бий болох юм.
Хуулийн нийцэл: Монгол улсын холбогдох хуулийн дагуу, бодлогын хэрэгжилтийг хангах явц, Бизнес , систем болон үйл ажиллагаагаа хамгаалах, Өөрсдийн болон хэрэглэгчийн эрх ашиг, нууцлал, аюулгүй байдлыг хамгаалах, Хохирлыг барагдуулах арга хэмжээ авах үед хувийн мэдээллийг боловсруулах боломжтой
3. Бид таны Хувийн мэдээллийг хэнтэй хуваалцдаг вэ?
Бид таны Хувийн мэдээллийг зөвхөн доор дурьдсан этгээдүүдэд задруулах боломжтой:
·Бидэнд вебсайт хост, дата анализ, төлбөр тооцоо болон мэдээлэл технологийн үйлчилгээ үзүүлэгч гуравдагч талын этгээдүүд
·Таны ухаалаг төхөөрөмжид шууд болон шууд бусаар үйлчилгээ үзүүлэгч манай харилцагч болон бизнесийн партнерууд
·Байгууллагын бүтэц өөрчлөгдөх, өргөжих, хувь нийлүүлэх, компанийн тодорхой хувийг бусдад шилжүүлэх зэрэг шалтгааны улмаас гуравдагч этгээдтэй хамтран ажиллах; Энэ тохиолдолд бид таньд вебсайт эсвэл имейлээр дамжуулан мэдэгдэл хүргүүлэх болно.
·Монгол улсын холбогдох хуулийн дагуу, бодлогын хэрэгжилтийг хангах явц, Бизнес систем болон үйл ажиллагаагаа хамгаалах, Өөрсдийн болон хэрэглэгчийн эрх ашиг, нууцлал, аюулгүй байдлыг хамгаалах, Хохирлыг барагдуулах арга хэмжээ авах үед хувийн мэдээллийг боловсруулах боломжтой
Дээр дурьдсанаас бусад тохиолдлуудад таниас зөвшөөрөл аваагүй л бол таны мэдээллийг гуравдагч этгээдэд задруулах боломжгүй.
4. Цуглуулсан мэдээллийг гадны улс орнуудад дамжуулах тухай
Үйл ажиллагаагаа хөнгөвчлөхийн тулд бид таны хувийн мэдээллийг таны оршин суудаг улсаас өөр улсад хадгалах болон боловсруулах боломжтой.
5. Таны хувийн мэдээллийг боловсруулахтай холбоотой таны эрхүүд Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг хянах эрхийг бидний зүгээс хүндэтгэн авч үздэг бөгөөд хэрэглэгч Смартлинк ХХК ххк –д хандаж дараах үйлчилгээг авах эрхтэй:
Энэхүү үйлчилгээ нь үнэ төлбөргүй бөгөөд бид таньд 30 өдрийн дотор хариу өгөх болно. Хэрвээ та хүсэлтээ имейлээр илгээх бол ямар мэдээлэл өөрчлөх хүсэлтэй байгаагаа тодорхой бичих хэрэгтэй. Бид хүсэлтийг аюулгүй байдлын үүднээс таныг мөн эсэхийг баталгаажуулах болно.
·Бидний боловсруулсан өөрийн хувийн мэдээллийг авах хүсэлт гаргах;
·Өөрийн хувийн мэдээллээс буруу ташаа болон дутуу мэдээллийг залруулах хүсэлт гаргах;
·Өөрийн хувийн мэдээллийг устгуулах хүсэлт гаргах;
·Өөрийн хувийн мэдээлэлд хандах эрхийг түр хугацаагаар/ бүр мөсөн хязгаарлах хүсэлт гаргах
·Гуравдагч этгээдтэй зөвшилцсөн эсвэл гэрээ байгуулснаар өөрийн хувийн мэдээллийг тэдэнд дамжуулах хүсэлт гаргах;
·Хууль ёсны ашиг сонирхолд тулгуурласан болон зөвшилцлийн дүнд өөрийн хувийн мэдээллийг ашиглах эрхийг бидэнд олгох/татгалзах
6. Аюулгүй байдал
Таны Хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд бидний харилцагч байгууллагын зүгээс тохирсон техникийг ашиглаж аюулгүй байдлын олон төрлийн стратегийг хэрэгжүүлдэг. Мэдээллийг тусгаарлах, хандалт хийх эрх бүхий этгээдийг ялгаж танихын тулд төхөөрөмжийн хандалтанд тохирсон алгоритмыг ашигладаг. Мэдээллийг дамжуулахдаа аюулгүй байдлын алгоритм болон дамжуулллын шифрлэх протоколыг ашигладаг ба худалдааны түвшинд мэдээллийг шифрлэж дамжуулах арга нь динамик key байдаг. Мэдээллийг боловсруулахдаа сайтар шинжилдэг бөгөөд баталгаажуулалтын аудитыг хэрэгжүүлдэг.
Хэрэглэгчдийн бүхий л хувийн нууц мэдээллийг шифрлэж (encrypted) хадгалдаг.
Таньд мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой асуудал гарсан бол дараах и-мейл хаягаар бидэнд мэдээллэнэ үү. (info@coremind.mn) 7. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах
Энэхүү нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах тохиолдолд бид таньд имейлээр (таны бүртгэлийн мэдээлэл дээр байгаа и-мейл хаяг руу илгээж) мэдээллэх болно.
Холбоо барих
Нууцлалын бодлоготой холбоотой асуултаа дараах хаягаар ирүүлнэ үү.
Смартлинк ХХК
Хаяг: #25-р байр, 2-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот
Имейл хаяг: info@coremind.mn